2 хөндий бүхий хуванцар цонх

www.window.nots.mn

Цонхны талаар

www.window.nots.mn

 

Вакум цонх нь єнгє vзэмж сайн, дулаан бага алддаг, эдийн засгийн хэмнэлттэй технологи юм. Энэ утгаараа манай зах зээлд эрэлт єндєртэй хэдий ч чанарын хувьд харилцан адилгvй байгаа тул зєв сонголт хийхэд тань туслах vvднээс доорх зєвлєгєєг толилуулж байна.
Манайд вакум цонхны жижиг vйлдвэр хэт олширсноос сонголт хийхэд хэцvv болжээ. Хvмvvс хувиараа вакум цонх их хийж байгаа нь нэг талаар vйлдвэрлэл эрхлэгч єрхийн амьжиргаанд нэмэртэй ч эцсийн дvндээ хэрэглэгчийн эрх ашигт нєлєєлж чанаргvй бvтээгдэхvvн гарснаар бусад компанийн нэр хvндэд ч муугаар нєлєєлж байна. Мєн урд хєршєєс бэлэн бvтээгдэхvvн авчирч зарах нь их болжээ. Хэрэглэгч та энэ бvхнээс яаж оновчтой зєв сонголтыг хийх вэ?
Юуны ємнє та сонгож буй цонхоо хаанахын ямар vйлдвэрийнх болох, технологийн зєв горимын дагуу хийгдсэн эсэхэд анхаарлаа хандуулаарай. Мєн энэ vйлдвэрийн бvтээгдэхvvнийг ємнє нь авч хэрэглэсэн ямар газрууд байгааг судалбал зvгээр шvv.

Материалын чанарыг шалгахдаа дараах зvйлийг анхаараарай. Вакум цонхны хуванцар материал нь муу бол хэрэглээний явцад гадна темратурын нєлєєгєєр єнгє нь шарладаг. Мєн химийн бодисын найрлага хэтэрснээс материал нь vнэртэй байдаг бєгєєд энэ
нь хvний эрvvл мэндэд сєргєєр нєлєєлдєг.
Цоож нугасны хувьд зузаан тємєртэйг нь сонгоорой. Цонхны шил нь нєлєєтэй эсэхийг анхаар. Хэлбэр хийцийн хувьд энгийн онгойдог, чагт хэлбэрийн рамтай бол нумрахгvй. Голоор нь хийсэн тємєр нь сайн байх хэрэгтэй. Шил нь хоёроос гурван давхар байж болно.
Цонхны шилийг дарагч резин нь татахад тасрахгvй, муухай vнэргvй бол сайн.

Хамгийн гол анхаарах зvйл бол цонхыг хэрхэн суурилуулж буй явдал. Манайхан єрлєг хийхдээ цонхныхоо хэмжээгээр зай vлдээдэг нь буруу. Зvй нь цонх суух хэсгийн гадна талын хана нь цонхны хvрээний 1|3-тэй тэнцэхvйц хэмжээгээр догол буюу хємсєгтэй байвал амлагаа хийхэд тохиромжтой, хvйтэнд цантдаггvй.
Вакум цонх цантана гэдэг нь хийтэй байна гэсэн vг. Дотроо будаатай бол цанталтаас хамгаалдаг.

Єнєєдєр зах зээлд нийлvvлэгдэж буй вакум цонхны хуурамчийг нь жинхэнээс ялгахад хэцvv болсон тул та юуны ємнє зах зээлд танигдсан нэр хvндтэй компаниар vйлчлvvлж, vнэ хямд, гарал vvсэл нь эргэлзээтэй бvтээгдэхvvнээс аль болох татгалзах нь чухал.
Бэлэн хийц угсруулж авах гэж байгаа бол тухайн материалын доторхи тасалгаа буюу камерынх нь тоо 5-6 байвал сайн. Vvнээс цєєн камертай материал чанаргvй байдаг.

Вакум цонх сонгохдоо та тавцан нь ямар байхыг давхар тооцоорой. Єнєєдєр барилгын vйлдвэрлэлд PVC тавцан хvч тvрэн орж ирж байна. Зєєж тээвэрлэхэд эвдэрдэггvй, хагардаггvй, єнгє vзэмж сайтай, хєнгєн атлаа бєх бат, vнэ хямд энэ тавцан вакум цонхонд хамгийн сайн тохирдог.

www.nots.mn
дээш